Тэмдэглэлийн
дэвтэр бол хараахан хэвлэгдээгүй байгаа ном юм. Тэр номыг бичих хүн нь та
бөгөөд, хүн бүр амжилтынхаа тухай тэмдэглэл бичиж байх хэрэгтэй гэж би боддог.
Өөрийн тэмдэглэлээс 2013 оны онцлох 10 зүйлийг бичлээ.
1. Мөсөн гулгуурын талбай байгуулав. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэндээ.Манай найз Батбуян яаж хөгөлсөн, яаж бүтсэн түүхийг хамгийн сайн мэднэ.
2.MCS
групын тэтгэлэгт
оюутан болж олон найзуутайгаа MCS
академийн сургалтанд суулаа.
3.Оюутны
чуулган болж хийсэн бүтээснээ дүгнэж,сонгуульт ажлаа өглөө. Оюутан насны
хамгийн том орон зайд хамт байсан оюутны байгуулгын үе үеийн ах, эгч, найз нөхөд, дүү нараа хэзээ ч мартахгүй :)
4. Нисдэг тэргээр NY-гийн дээгүүр нисж мөрөөдлүүдийнхээ нэгийг биелүүллээ.
5.НҮБ-ийн ЗЗХ-ны 5 жилийн ойнд зориулан манай НҮБ-ийн ЗЗХ-ны хамт олон
шинэ бүжиг сурж бүжиглэлээ.
6.International Youth Leader Assembly оролцож Global Ambassador боллоо.Манлайлагч залуучуудтай танилцаж
найзын хүрээгээ тэллээ.
7.2013 онд уншсан номнуудаас “Дэлхий
түүхийг эргүүлсэн 100 эрхэм”
ном хамгийн их таалагдав.
8.Дэлхий шилдэг гэгдэх хэд хэдэн сургуулиудаар явж
танилцлаа.
9.Мартин
Лютэр Кингийн “Би мөрөөдөж
байна” илтгэлийн 50 жилийн
ойд оролцож АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн итлгэлийг сонслоо.
10.Smarty баг ухаалаг гар утасны анхны програмаа хийлээ.
Шинэ жилийн мэнд хүргэе :D
This comment has been removed by the author.
ReplyDelete