Wednesday, June 11, 2014

Боловсролд ойртож буй цунами...



Өнөөгийн дээд боловсрол нь оюутан, ажил эрхлэгчид, нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй, дээд сургуулиуд хэт олон оюутантай боловч, багшлах боловсон хүчин дутмаг, хөдөлмөрийн зах зээлд тэнцэхгүй төгсөгчид бэлтгэсээр байна гэж би хэлж байгаа юм биш ЮНЕСКО-ын 2009 оны бага хурал дээр яригдажээ. Боловсрол тулгарч буй эхний давалгаа зөвхөн элит хэсэг дээд боловсрол эзэмшдэг байсан бол бүгд эзэмших боломжтой болсон, ангийн системээс илүү хувь хүнд чиглэсэн, дамжлага шугам байсан бол илүү нээлттэй болж, тогтвортой биш цаг үргэлж өөрчлөгдөг болсон. Боловсрол тулгарч буй хоёр дахь давалгаа бол мэдээллийн технологийн дэвшил болох MOOC буй "Нийтэд нээлттэй онлайн сургалт юм." Энгийнээр хэлвэл дэлхийн шилдэг хүмүүсээс суралцах, дэлхийн хүмүүс бие биенээс суралцах боломж нээгдэж байна. Сургууль дотор цагаа мөнгөө үрэх шаардлага багасан магадгүй ажил олгочид шилдэгүүдээс суралцсан хүнийг илүү үнэлж ажилд авах  хандлага ихсэн.
Их сургуулиудад цунами ойртож байна.Жон Хеннесси, Станфордын их сургуулийн ерөнхийлөгч, 2012
Их сургуулиудад хувьсгалтай тулгарч байна.
Томас Фрийдман, Йорк Таймсийн сурвалжлагч, 2013
Викторийн үеийн английн инженерүүд бол сайн инженерүүд байсан юм. Тэд сургуулийн системийг зохиосон бөгөөд энэ систем нь өнөөдрийг хүртэл хуучирч үгүй болсон машинд зориулсан адилхан хүмүүсийг бэлтгэсээр байна.
Доктор Сугата Митра, Нью Кастлын их сургууль
Higher Education Tsunami:
Winner and Losers
An International Summit
Washington DC, 10 December 2013



Нийтэд Нээлттэй Онлайн сургалтын тухай
МООC гэдэг нь Massive Open Online Course гэсэн үгний товчлол бөгөөд монгол хэлэнд Нийтэд Нээлттэй Онлайн сургалт /ННОС/ гэнэ.
Онцлог шинжүүдийг дурдвал
:
  •  Виртуал орчинд сургалт явагдана
  •    Ямар нэгэн албан ёсны шаардлага байхгүй (Эрдмийн цол зэрэг, нас , хүйс, шалгалт шүүлэг )
  •  Оролцоог хязгаарлахгүй (Хаанаас ч, хэн ч, хэзээ ч суралцаж болно)
  • Төлбөргүй (Бага хэмжээний хураамжтай байж болно)
  •  Кредит цуглуулахгүй

Үүнээс гадна уламжлалт  сургалтын материалууд болох видео,  лекц, бие даалт, семинарын ажил, лаборатор, явцын сорил, шалгалттай байдаг. Оюутан, багш, багшийн туслахын харилцааг сайжруулах үүднээс олон боломжит виртуал хэлэлцүүлэгтэй. Дээд боловсролыг кредит цуглуулж 3-4 жил сурахгүйгээр тухайн нэг хичээлийг үзээд тодорхойлолт эсвэл гэрчилгээ авах боломжтой . Зайн сургалтын хамгийн сүүлийн үеийн хэлбэр бол Нийтэд Нээлттэй Онлайн сургалт  юм.
ННОС-ын хөгжил

Зураг 1. ННОС-ын боломжуудыг харуулсан
 Дэлхийн тэргүүлэх Их дээд сургуулиуд 2008 оноос хойш  ННОС-ыг амжилттай хөгжүүлсээр байна.
Зураг 2. ННОС-ын хөгжлийн он тоолол, тулгамдаж буй асуудлууд


ННОС нь хоёр ялгаатай  төрөлтэй:

  • cMOOC нь бүтээлч сэтгэлгээ, юмыг ухаж ойлгох, өөрийгөө удирдан зохион байгуулах, өөрийн мэдлэгийг бусадтай хуваалцах, олон нийтийн сүлжээ ашиглаж илүү мэдлэг олж авахыг чухалчилдаг.Австрийн философич Иван Иличийн холболтизм (Connectivist) үзэл санаа дээр cMOOCS оршдог.Боловсролын тогтолцоог хурцаар шүүмжлэгч Илич 1970 онд шинэ технологи болох вэбсайт ашиглан сургалт явуулах талаар танилцуулж байсан.
  •  xMOOC нь уламжлалт сургалтын арга барил болох лекц, видео, семинар,сорил, шалгалт хэрэглэдэг. Дахин давтах буюу мэдлэг боловсролыг хуулбарлан эзэмшүүлэхэд чиглэсэн.

ННОС-ын хөгжүүлэгчид

Coursera –
Дэлхий шилдэг сургуультай гэрээтэй ажилладаг, ашгийн төлөө старт апэнтрепренер компани юм. Анх Stanford их сургуулийн 2 порфессор үүсгэн байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 3.9 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй дэлхийн 98 байгуулагатай хамтран ажилладаг. Хамтрагч байгуулагууд нь сургалтын агуулга, материалуудаа бэлддэг ба Coursera-ын мэргэжлийн баг технологийн асуудлыг хариуцан ажилладаг. Хичээлүүд нь үнэгүй боловч гэрчилгээ авахыг хүсвэл 30-100 доллар төлдөг.
     
edX-
Harvard болон MIT их сургуулиуд санаачилан байгуулсан ашгийн бус хамтын байгууллага юм. Их сургуулиудын консорциум байгуулж өндөр шаардлага хангасан сургуулиудтай хамтран ажилладаг. Harvard, MIT их сургуулиуд 30 сая долларын хөрөнгө оруулсан.

   Udemy- Спорт, урлаг, техник технологи, бизнесийн гээд  бүхий л салбарын хичээлүүд байдаг.Нью Йоркын бестселлер номуудын зохиогч, компаний захирлууд гээд шилдэг мэргэлжилтнүүд өөрийн мэдлэг, чадвар, туршлагаасаа заах онлайн боломжийг олгодог. Insight, VentureParters, Lightbank, MHSCapital, 500 Startups гэх мэт олон хөрөнгө оруулагчтайгаас гадна сургалтын төлбөрөөсөө ашиг олдог. 

 Монголын онлайн сургалтын өнөөгийн байдлыг судалсан судалгаа

Зураг 3.Боловсрол эзэмших хандлага


Зураг 4. Насны ангилал


Зураг 5. Онлайн сургалтанд бүртгүүлэх шалтгаан
 Онлайн сургалтанд сууж байсан уу?

70
% онлайн сургалтанд сууж үзээгүй байгаа нь зайн сургалтыг хүмүүсд ойлгуулах, чанартай онлайн сургалтын систем хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. 
Зураг 6. Онланй сургалтанд сууж байсан эсэх

Зураг 7. Онлайн сургалтанд холбогдох байдал

Зураг 8. Монгол улсын их сургуулиуд нээлтэй онлайн сургалт явуулвал суух эсэх
Зураг 9. Онлайн хэлбэрээр аль сургалтанд суух хандлага


Зураг 10. Онлайн сургалтын өнөөгийн байдлын үнэлгээ
Хэрвээ та ямар нэг байдлаар дээрх зүйлийг ашиглаж  байгаа бол эх сурвалжаа дурьдсанд баярлалаа :D

          Bates.T (2013) Harvard’s current thinking on MOOCs, http://tinyurl.com/a2uh86z­­
                Anant Agarwal (2013) Ted Talk Why MOOCs still matter, http://tinyurl.com/kytm2g2
                Daphne Koller (2012) What we’re learning from online education,  http://tinyurl.com/cngtppf
              Anant Agarwal (2013) How it works, http://tinyurl.com/peslq73
            Anrew Ng (2013)  SVB CEO Summit 2013,http://tinyurl.com/qdfgkld
6        Dave cormier(2010) What is MOOC,http://tinyurl.com/o8szg8m
7        Micheal Gaebel(2013) Massive Online Courses http://tinyurl.com/q3h5x94
.           Д.Бадарч (2014)   ICT in EDU2014 тавьсан "Боловсролд ойртож буй цунами" илтгэл 
1       https://www.edx.org

No comments:

Post a Comment

Мөнгөн шөнөөр

  Мөнгөн шөнөөр би холын холыг зорино Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд Ирж буй...