Нэгэн өдөр ядуу
тариачин саравчиндаа орж галууныхаа үүрнээс алтан өндөг олжээ. “Хэн надаар
даажигнах гээд байна” гэсэн бодол төрөв. Гэвч тэр учрыг олохын тулд
өндөгөө авч алт мөнгөний дархан дээр очиход, дархан дээр очиход, дархан шинжилсний эцэст хольцгүй
шижир алт болохыг хэлжээ. Ингээд тариачин
өндөгөө зарж их мөнгө олоод гэртэй харив. Тариачин тэр оройдоо том баяр наадам
хйиж маргааш нь үүрийн гэгээнээр бүхэл гэр бүлээрээ босч галуу нь дахин
өндөглөсөн эсэхийг үзэхээр очив гэнэ. Гэтэл үнэхээр үүрэнд нь дахин нэг алтан
өндөг байх нь тэр. Үүнээс хойш тариачин өглөө бүр нэг алтан өндөг авч түүнийгээ
зарсаар их баяжиж гэнэ.
Гэвч тариачин их шуналтай хүн
байсан тул удалгүй яагаад галуу нь ганцхан л өндөг гаргаж байгаа юм болоо
гэдгийг асуух болжээ. Ер нь энэ амьтан яаж алтан өндөг гаргаж байгааг мэдэж
аваад өөрөө сагс сагсаар нь алтан өндөг хийхийг хүсч байв. Ингээд тэрээр үүндээ
улам их бухимдах болж эцэст нь тэр саравч руугаа гүйн орж өнөөх галуугаа
хутгаар хоёр хуваачихжээ. Гэвч тэр дөнгөж үүсч байгаа өндөгтэй төстэй зүйлээс
өөр юу ч олж үзсэнгүй. Энэ үлгэрийн сургамж нь: “ГАЛУУГАА БИТГИЙ АЛ” гэсэн санаа юм. Ихэнх хүмүүс үүнтэй адил зүйл
хийдэггүй гэж үү? Галуу гэдэг
нь капитал бөгөөд капиталын хүү нь түүний өндөг. Капиталгүй бол хүү байхгүй.
Ихэнх хүмүүс бүх мөнгөө үрдэг ба ингэснээр тэд галуугаа хэзээ ч өсгөж
чаддаггүй. Тэд алтан өндөг өгч болох байсан галуугаа өсч том болоогүй байхад нь
алдаг.
Та өөртөө галуутай буюу мөнгөний
машинтай болоогүй байхад хичнээн их орлоготой байсан ч хамаагүй та өөрөө мөнгөний
машин байсаар л байх болно. Олж байгаагаасаа бага үрэх нь танд тийм сүйдтэй
сонсогдохгүй байгаа бол хэмнэх нь танд зугаатай, мөн утга учиртай гэдгийг
ойлгоход төвөггүй.
Үргэлжлэл бий...
effective. Power لُلُصّبُلُلصّبُررً ॣ ॣh ॣ ॣ 冗
ReplyDelete