Ялагдлаас ганцхан алхмын цаана ялалт байгааг мэдэрч, асар их тэвчиж, амжилтанд хүрсэн нэгэн аугаа хүний тухай бичиж байгаадаа баяртай байна.
-1832 онд ажлаасаа халагдаж,
-1832 онд Парламентын сонгуульд ялагдаж,
-1833 онд бизнес нь дампуурч,
-1834 онд Парламентын сонгуульд ялагдаж
-1835 онд хайрт гэргийгээ алдаж
-1836 онд бэртэж
-1843 онд Конгрессын сонгуульд ялагдаж
-1846 онд Конгресст сонгогдож
-1848 онд дахин гарч чадалгүй ялагдаж
-1856 онд Дэд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж
-1849 онд Газрын албанд орж чадалгүй татгалзаж
-1854 онд Сенатын сонгуульд ялагдсан ч
-1860 онд АНУ-ын Ерөнхийлөгч болсон юм.Тэр хүн бол Абрахам Линколн юм.
Америкчууд 16 дахь ерөнхийлөгчдөө хамгаас их хайртай түүний амжилт зөвхөн шударгаас болсон гэхэд хилсдэхгүй. Энэ явдал түүнийг ерөнхийлөгч болохоос өмнө мужийн даргаар сонгогдох үед болжээ.
Намаас нь сонгуулийн үйл ажиллагаанд зориулж 200 доллар өгчээ. Энэ нь сонгуулийн сурталчилгааны хаана ч хүрэхгүй бага мөнгө байв.Ямар ч гэсэн сонгууль дуусч Линколын даргаар сонгогджээ.Харин тэрээр сонгуульд хэрэглээд үлдсэн 199 доллар 25 центийг намдаа буцаан өгчээ. Сонгуулийн зардалд зөвхөн 75 цент л зарцуулсан байв. Түүнээс ирсэн захидалд “Үлдсэн мөнгөө буцаан явуулж байна. Ийш тийшээ зөвхөн мориор явж байсан учраас зардал бараг гарсангүй. Харин нэг тосгонд цангасан нэгэн хөгшинд шил ундаа авч өгөхөд 75 цент зарцууллаа” гэсэн байв.
Үнэнч
худалдагч
Нэгэн өдөр байнгын үйлчлүүлэгч Энди хэмээх эмээ нэг уут давс аваад явсан юм. Гэтэл тэр орой тооцоо хийтэл зургаан цент илүү гарав. Хичнээн дахин, дахин бодож үзсэн ч адилхан л байв.
Өө нээрээ! Давсны үнэ буусныг мэдэлгүй зургаан цент илүү авчихсан байна. Линколн дэлгүүрээ хаамагцаа 5 км хол зайтай орших эмээгийн гэрийг зорин очлоо. Шөнө дундуур ирсэн Линколныг эмээ хараад мэл гайхав. Энди эмээ! Би алдаа гаргаад танаас зургаан цент илүү авчихсан байна.
“Дараа өгчихөж болох байтал энэ хүртэл ирэх гэж !”
“Үгүй дээ эмээ. Өнөөдрийн алдааг өндөөдөрт нь л засах хэрэгтэй” гэжээ.
Бас нэг удаа Линколн дэлгүүрээ хаах гэж байтал нэг үйлчлүүлэгч ирэв.Үйлчлүүлэгч 500 гр цай авчихаад яаравчлан гараад явав.Гэтэл дараагийн өдөр нь Линколн жинлүүр нь буруу заасан болохыг мэджээ. “0”-ыг заах ёстой зүү 50 граммыг зааж байсан юм. Энэ удаад ч гэсэн Линколн даруй тэр үйлчлүүлэгчийн гэрийг зорин очиж “Жинлүүр маань буруу заасан болохыг сая л мэдлээ. За май” гээд Линколн 50 грамм цай өгчээ.
Ээждээ амласан амлалт
Линколн дотоод танхимын гишүүн байх үед болсон явдал билээ. Цуг морин тэргэнд суугаад явж байсан нэг офицер нэгэн сайн архи гаргаж өгөв. Линколн “Уучлаарай, би архи уудаггүй” гэтэл дараагаар нь тамхи гаргаж өгөв. “Тамхи ч татдаггүй” гэв.
Тэгээд дараа нь архи ууж, тамхи татдаггүй тухайгаа тайлбарлаж өгчээ.

“Үнэндээ
намайг бага байхад манай ээж маш чилээрхсэн юм. Нэг өдөр ээж маань намайг
орныхоо хажууд дуудаад ингэж хэлсэн. “Эиб минь, эмч ээжийн чинь өвчнийг эмчлэх
боломжгүй гэнэ. Ээж нь хүүгээ агуу хүнээр өсвөл баярлана шүү. Амьдралынхаа
турш архи, тамхи амандаа хүргэхгүй гэж одоо амлаж чадах уу?” гэсэн юм.
Тиймээс би тэр үед амласан амлалтаа сахидаг.
Бага байхдаа ээждээ амласан амлалтаа биелүүлж буй Линколнд офицер толгойгоо бөхийлгөн хүндэтгэж буйгаа илэрхийлэв.
Линколн түүний дараагаар Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Линколд баяр хүргэхийн тулд олон хүмүүс цугларсан байлаа.Гэтэл гэрт нь ганц ч лонх усан үзэмийн дарс байсангүй.

Тэгтэл нэгэн хүн Линколны гэр лүү архи хүргүүлжээ.Харин
Линколн тэр архийг бүгдийг нь буцаав. Ээждээ амласан амлалтаа зөрчиж болохгүй тул
архи ууж болхгүй гэдгээ хэлжээ.
Гутал тослогч ерөнхийлөгч
![]() |
Mass statehouse дахь Линкол ерөнхийлөгчийн хөрөг, АНУ, Бостон хот |
Нарийн бичиг маш их санаа зовох болов. Учир нь тухайн үед Линколн ерөнхийлөгчийг муулдаг хүмүүс цөөнгүй байсан юм. Хүмүүс “Линколн бол хөдөөний хөөсөн мантуу болохоор түүнд ерөнхийлөгчийн эрхэм дээд шинж чанар байдаггүй гэдэг байжээ.”
“Эрхэмсэг ерөнхийлөгч өө, ерөнхийлөгчийн зиндааны хүмүүс ийм ажил хийж болно гэж үү? Бусад хүмүүс харвал юу гэж бодох юм бэ?” Нарийн бичиг хэлэв. Үүнийг сонссон ерөнхийлөгч аяархан инээнгээ ийнхүү хэлэв.
“Хөөе, гутал тослох тийм ичмээр зүйл юм уу? Тэгэж бодож буй та нар буруу бодож байгаа юм биш биз дээ? Ерөнхийлөгч ч бай, гутал тослогч бай бүгд л ажиллаж буй Америкийн иргэн.”
Тэрээр жаахан байж байгаад мөн ийнхүү хэлжээ.
“Энэ дэлхий дээр дорд ажил гэж байдаггүй. Харин зөвхөн дорд хүн гэж л байдаг.”
Ямар нэгэн үүрэг хариуцсан, өөрийнхөө ажил мэргэжилд бүх хүчээ дайчилбал дорд ажил гэж байхгүй. Харин зүй зохистой хөдөлмөрлөхгүйгээр мөнгө олох гэсэн дорд хүмүүс байдаг.
Линколн шударга байдлаар хүмүүсийн итгэлийг хүлээж чадсан удирдагч юм.
Уншсан номнуудаас эмхэтгэн бичив.
Үнэхээр гайхалтай удирдагч юм аа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдгийг харуулж чадсан байна.
ReplyDeleteМаш их таалагдлаа :D
ReplyDeleteГанц амьдрах хорвоод өөрийнхөөрөө бүхнийг хийнэ гэдэг сайхан бусдыг дуйрах биш :)
ReplyDeleteХэдий бусдыг дуйрааж хурдан зорилгодоо хүрч болох ч удаанаар зөвхөн өөрийнхөөрөө байж зорилгодоо хүрчээ дээ.
Баярлалаа үнэхээр сургамжтай мэдээлэл байна.