70 мянгаар
тэрбум төрөгтэй болох боломж хэр вэ?
Тэрбум төрөгтэй болохын тулд хүүгийн хүүгийн хүчийг
ашиглах хэрэгтэй. Үгүй бол бид хэзээ ч тэрбумтан болохоо үзэж чадахгүй. Тухайлбал сар бүр 70 мянган төгрөгөө бааданд ороогоод
авдрандаа хийчихдэг “Жамц
баяны”
аргаар хав дараад байхад 1191 жил шаардагдана гэнэ шүү.
Нэгдүгээр
хувилбар:
70-н мянгаа аваад
тийм ч юм авна, ийм ч өрөө
төлнө гээд төлөвлөчихсөн бол бүгдийг нь хуримтлуулан гэдэг бол бүтэшгүй
харин 40 мянгыг нь үрээд сар болгон үлдсэн 30 мянгыг хэмнэж 4 жил хуримтлуулах
стратеги . Энэ хугацаанд танаас биетээр гарах
мөнгө 1’440’000
төгрөг байна.
Харин сар бүрийн мөнгөө 24 хувийн хүүтэйгээр жилийн хугацаанл хийгээд байвал 4 жилд таны мөнгө 2’380’608 төгрөг болно. Харин та мөнгөн дээрээ дахиж мөнгө хийлгүй, мөн гар хүрэхгүй 26 жилийн хугацаанд 24 хувийн хүүтэй
байршуулсан тохиолдолд таны мөнгө 1,147,998,917
болж өснө.Өөрөөр хэлбэл нийтдээ
таны мөнгө 28 жилийн даргаагаас 27 сая 552 мянган
төгрөгийн орлого өгч эхэлнэ. Галууны цул алтан өндөг ч ийм үнэ хэрэхгүй шүү.
Хоёр дугаар
хувилбар: Хэрвээ та сар болгон 50’000 хуримтлуулвал
4 жилийн дараа хүү тооцсоноор 3,967,678 төгрөгтэй болно.Ингээд та нэг ч төгрөг нэмж
хийлгүй 24 жилд үргэлжлүүлэн байршуулахад 1,19 тэрбум төгрөгтэй болно.
Гуравдугаар
хувилбар: Хэрвээ та онц сурдаг бол урамшууллаа
хэрэглээд үндсэн тэтгэлэг болох 70’000 хуримтлуулвал
4 жилийн дараа хүү тооцсоноор 5’554’749 төгрөгтэй болно.Ингээд та нэг ч төгрөг нэмж
хийлгүй 22 жилд үргэлжлүүлэн байршуулахад 1,04 тэрбум
төгрөгтэй болно.
Намайг нэг удаа “Зурагт’-ын
автобусанд явж байхад нэг чулуу нисч орж ирээд урд талын цонхыг нь хагалчихсан.
Энэ автобус шинэ цонх хийхийн тулд гадаадад 500’000 төгрөг төлнө. Гэтэл энэ мөнгө эдийн засгийн эргэлтэнд
орсон бол 30 жилийн турш 1 сая долларын баялагийг бүтээж чадна. Өөрөөр хэлбэл,
тэр нэг дүрсгүй жаалын шидсэн чулуу тухайн үед ганц цонх хагалжээ. Харин тэр
шидсэн чулуу 30 жилийн дараа унахдаа бүхэл бүтэн үйлдвэрийг дэлбэлэх том бөмбөг
болж унана. Ганц чулуу шидэхэд “Талх
Чихэр”
компани дэлбэ, эсвэл хэдэн том орон сууц дэлбэрлээ гэсэн үг. Та эндээс ганц
чулуу танкны сумнаас 100 дахин хүчтэй байж болохыг харлаа.Эдийн засагт цаг
хугацаа нь сайн муу гэлтгүй бүх зүйлийг үржүүлдэг болохыг та анзаарсан биз дээ.
Өнөөдөр Монгол улсад 175591 оюунтантай. Оюутан бүр сард
30’000 төгрөг
хэмнээд байвал манай санхүүгийн тогоонд жилд 53 орчим тэрбум төгрөгний капитал
хуримтлагдах юм. 53 тэрбум төгрөг маань бизнест орж барилга байшин, үйлдвэр,
шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гэх мэт бодитой баялаг бүтээхэд хэрэглэгдээд эргэж
санхүүгийн тогоонд орж ирэхдээ 70 тэрбум төгрөг болж өсөх маягаар бизнест орох
тусам улам өсөн нэмэгдсээр байх болно.Нийтээрээ хуримтлуулж, зарим маань
хуримтлалаа зогсоосон ч гэсэн түүнийгээ хөндөхгүй байж чадах юм бол бүтээгч
энергийн урсгал маань бидгийг хөгжил дэвшилд хүргэх мөнхийн хөдөлгүүр болж
чадна.
![]() |
НҮБ төв байр, Нью Йорк хот, АНУ |
Таны хэмнэсэн мөнгө таныг баяжуулахаас гадна бусдыг баяжуулан. Бусдын хэмнэсэн мөнгө таныг баяжуулна. Иймд бид өөрсдөө төдийгүй бусдыг хэмнэхэд уриалах хэрэгтэй. Та миний ярьж байгааг ойлгож байгаа бол бусдад бас ойлгуулаарай.
Goy niitlel baina :)
ReplyDeletethanks ;)
DeleteСонирхолтой нийтлэл байна.
ReplyDeleteМөн сонирхуулахад бид ижил сургуулийн ижил мэргэжилтэнгүүд бололтой :D
Миний блогоор ороод гараарай: themodestism.blogspot.com
Орж үзлээ. Ажилт хүсье ;)
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete