2015 онд Манжуур, Хайлар, Харбин үүргэвчтэй аялалсан тэмдэглээ 4 жилийн дараа бичиж байна. Хэн нэгэнд хэрэг болж юуны магад.
Үүргэвчтэй гэдэг бол хамгийн бага зардалаар аялана гэсэн үг. Өглөө, өдөр, орой Дорнод руу автобус 31600 төгрөгөөр явдаг. Дорнодын захаас Манжуур руу миркоавтобусууд 35000 орчимд явдаг. www.travelchinaguide.com ашиглаад урьдчилаад галт тэрэгний таcалбараа захиад Манжуураасаа Хайлар, Харбин руу галт тэрэгээр явсан. Хэдэн төгрөг болсныг доор зурагаар үзүүлэв хатуу суудал захиалсан жоохон ядарсан 😔![]() |
Галт тэрэгний тасалбарт төлсөн төлбөр |
Зочид буудлын хувьд урьдчилаад www.booking.com ашиглаад захиалсан. Гайгүй буудал байсан яг хэдэн төгрөг төлсөн баримт энэ тэр байхгүй байна.
Хоолны хувьд заримдаа тансаглаад, заримдаа супермаркетаас хоол хүнсээ бэлдээд явсан. Ямар ч газар орон нутгийн мунхлагнаас илүү супермаркерт орсон дээр санагдаг. Яагаад гэвэл гудамжинд юм зарж байгаа хүмүүс ус энэ тэрээ гадаадад хүн хараад нэмэх, хэл ус нэвтэрэлцэхгүй гээд асуудалтай.
Онцлох үзсэн газруудаасаа дурдаад явъя
Арслан зааны парк. Манжуурын төвөөс 2 юан өгөөд автобусаар очсон. |
Матрушка парк үзэхээр очсон боловч засвартай байсан.
Нөгөө алдартай арслан заанууд |
Манжуурын шөнө содон хөшөө байхаар бичлэг хийсэн юм. Бас баараар орсон Манжуурт бол Харбин, Хайлаараас илүү шоу, цэнгээн хөгжсөн санагдсан 😁
Манжуурын нэг сургуулиар ороод гарав
Хайлаар хотын талаар төрсөн сэтгэгдэл
Аялалын гол хэсэг болох Харбин хотод ирлээ. Харбин хот нь Хятадын 8, дэлхийн 50 том хотын нэг гэж байгаа. Өвлийн аялал илүү хөгжсөн гэдэг. Гэхдээ зун гоё байсан.
Хөгжилтэй түүх яръя. Энэ бол Сонгхуа голын дээгүүр татсан кабель. Аяллын зориулалттай гэж бодоод суучихсан чинь нөгөө эрэг дээр гараад буу гээд болдоггүй бид 2 буцаад парк дээр очих гэсэн боловч дахин мөнгө төлөх шаардлага гарсан. Тэгэхээр энэ тоглоом биш гол гатлах хурдан унаа байж 😛
Онцлох газар гэвэл далай парк байсан.
Шөнийн Харбин хот
Мянган бээр аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг сайхан үгээр энэ удаагийн аяллын тэмдэглэлээ энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн тэмдэглэлээр уулзалтлаа баяртай 😎
Мянган бээр аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг сайхан үгээр энэ удаагийн аяллын тэмдэглэлээ энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн тэмдэглэлээр уулзалтлаа баяртай 😎
No comments:
Post a Comment