Ямааны мах халуун дээр нь саяхан яваад ирсэн аялал талаар бичихээр шийдлээ. Энэ аялалын өмнө олон аялал хийсэн ч тэмдэглэлүүдээ бичнэ гэсээр байгаад шинэ аялалд яваад ирлээ. Аялалд явах шийдвэрт маань Турк руу хямд зардлаар яваад ирсэн охины тэмдэглэл их нөлөөлсөн бас тусалсан. Аялах явцад гарсан зүйлс хэн нэгэнд хэзээ нэг өдөр тус болж магадгүй.
Турк руу шууд нислэг бол нэг талдаа 2.400.000₮-2.800.000₮ үнэтэй байна лээ.
Бид харин 1 дахин хямд буюу ойролцоогоор 1.250.000 нэг талдаа явсан

Бид харин 1 дахин хямд буюу ойролцоогоор 1.250.000 нэг талдаа явсан

Эхлээд ямар зардал мөнгө гаргасан. Ямар програм ашигласан талаар бичье
1. Улаанбаатар -> Эрхүү – 700.000₮ (ойролцоогоор 1 цаг) 





2. Эрхүү -> Москва - 300.000₮ (6 цаг)
3. Москва -> Стамбул - 200.00 (3 цаг 30 минут)
4. Стамбул-> Анкара- 25.000. Хурдны галт тэрэг (4цаг 30 минут)
Улаанбаатар Эрхүү AeroМонгол нислэг 1 цагийн нислэг хамгийн үнэтэй нислэг. Бидний хувьд COVID19 үүдэн агаарын хил явах ганцхан сонголт байсан. Уулан хурдан галт тэргээр явах боломжтой. Энэ заваараар бас явах боломжтой байх.
https://www.pobeda.aero/en/ хямд нислэг захиалах боломжтой Оросын нислэгийг компани.
Энэ сайтаар эртхэн нислэгээ захиалбал үнэхээр хямд байдаг. Бидний хувьд энэ сайтыг ашиглаж захиалах гэсэн боловч ОУ-ын Хаан банкны карт маань ажиллахгүй байсан болохоор Москвад сурдаг Лхагва дүүгээр онгоцны билетүүдээ захиалуулсан.
Лхагва https://www.onetwotrip.com/en-us/ ашиглаж бидэнд хямд билет авч өгсөн. Баярлалаа
Pobeda нисэхдээ гар тээш дээрээ анхаарах хэрэгтэй шүү тэгэхгүй бол оруулахгүй байх шиг байсан.
Бид 2 Москва он гаргах төлөвлөгөөтэй байсан. 12.31 өдөр Эрхүү Москва рүү Aeroflot ниссэн хоолтой ухаалаг төхөөрөмжөөр кино үзэх боломжтой цаг хурдан өнгөрсөн. Харин буцах болон бусад бүх нислэг pobeda байсан ямар нэг тансаглаад байхгүй зөвхөн ус өгнө. Podeda нисэж байгаа бол хоол идэх, утсан дээрээ кино татах, унших ном авбал зүгээр шүү.
2. Maps.me интернетгүй үед ажилладаг миний аяллын хөтөч. Хөдөө явахад ч гэсэн маш их хэрэг болдог.
3. Booking.com зочид буудал урьдчилаад захиалаад явсан
4. Стамбулд maps.me сайн ашиглаж болохгүй байсан болохоор google maps ашигласан. Google maps интернет байж ажиллах болон хүмүүстэй ярих шаардлага байсан тул турк дугаар авсан. 250TRY Лира авсан. 1 лира тухай үед 233 байсан.
Аяллын зарим онцлох газрууд
Алдарт Сталины 7 өндөрлөг буюу эгч дүү долоогийн нэг болох Ломоносвын нэрэмжит Москвагийн их сургуулийн төв байр.
Шөнийн москва хот
Москва сити 89 давхарт гарч энэхүү хотын тухай богино кино үзэж дээр харсан.
Сансарын музей
Турк Анкара хот
No comments:
Post a Comment