 |
Үлгэрийн юм шиг байгаль нуурын эрэг дээр |
Өмнө нь бол сайн судалж төлөвлөгөө гаргаж аялал хийдэг байсан хүмүүс гэнэтийн шийдвэр гаргаж Байгаль нуур руу үүргэвчтэй аялалд гарахаар боллоо. Бид хоёр түүхийн Сэрдарам багшийн бичсэн “ЗААВАР” хэдэн төгрөгтэй замд гарлаа.
 |
ХЭРЭГТЭЙ ЗААВАР |
Сэлэнэгийн вагонд суух гэсэн боловч билет нь дуусан байсан байсан тул вагоны даргаас гуйж ороод туулайчлаад Сүхбаатар дээр ирлээ. Тэндээс 3000 төгрөгөөр машинд суугаад хил дээр ирэхэд наадмын өдрүүдэд байгаль нуур дээр амрах гэсэн маш урт машины цуваа бид 2-ыг хүлээж байлаа. Гэсэн ч үүргэвчтэй аялалын давуу тал болж бид 2 алахаад хамгийн урд талын машинд 300 рублээр тохироод суув.
 |
Алтан булагт хил гарах гээд тохирсон машин дотроо |
Хаягтын автобагзолоос Улаан-Үүд орох автобусад 400 рублээр суугаад унтсаар байгаад ирлээ. Улаан-Үүдээр танилцах явган аялал хийж "Байгаль" гээд зочин буудал ороод байгаль нуур аялалын талаар мэдээлэл авлаа.Орой болсон тул буудаллаа.
 |
Booking.com зочид буудлаа захиалах |
 |
Tripadvisor.com хотын аялалын хөтөч |
ДеЖи Вокзал дээр ирлээ. Эндээс Байгаль нуур руу Аршан, Сухаяа гээд 3 чиглэлийн нийтийн тээвэр явдаг ба бидний хувьд Сухаяа руу явахыг санал болгосон тул бид тийшээ явлаа.
 |
Сухаяа явах зам зуур |
Монгол эзэнтэй "Байгаль ресорт" гээд сайхан амралт байгаль нуурын эрэг дээр байдаг юм байна.
 |
Үзэсгэлэнт Байгаль нуурын эрэг дээр |
Олон хүнтэй уулзалж, түүх судлах хүсэлтэй болоод ирсэндээ.
Байгаль нуурыг алдсан түүх
No comments:
Post a Comment