Аль улс хамгийн их уншдаг вэ?
“NOP World” компани судалгааргаар
дэлхийн хамгийн их уншдаг улсаар Энэтхэгийн иргэд шалгарч 7 хоногт 10 цаг 42
минут зарцуулдаг байна. Удаах байранд Тайланд, Хятад, Египет зэрэг орнууд
үргэлжлүүлсэн бол АНУ уг жагсаалтын 22-рт
иргэд нь хоногт 5.7 цаг зарцуулдаг байна. Эдгээр орнууд шинэ зуунд бүх
талаараа тэргүүн эгнээд бичигдэж эхэлсэн билээ. Харин Монголчууд долоо хоногт
дунджаар дөнгөж 3.9 цаг зарцуулдаг аж. Уншихгүй бол сэтгэхгүй, мөрөөдөхгүй,
хайрлахгүй, баярлахгүй, талархахгүй, өрөвдөхгүй, уучлахгүй, ойлгохгүй, гэмшихгүй, ичихгүй ч байж мэднэ.
Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөө л 5000 үг хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг гэвэл цаана нь 55 мянган үг идэвхгүй хэрэглээнд байдаг гэсэн үг. Гэхдээ ном уншихын хэрээр тэдгээр үг идэвхжин сэргэж, санаа бодол арвижиж, хүн илүү нарийн ширийн үгээр ярих чадвартай болдог.Баялаг үгийн сантай байна гэдэг хүнд уран төсөөлөл, сэтгэмж төрүүлэх бололцоо өргөнтэй байна гэсэн үг юм. Гадаад хэл сурахад ч үгийн сан маш нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй.
Өнөөгийн завгүй амьдралын
хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин
стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн
дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн
баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд
нөлөөлдөг. Ном уншсанаар
сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ
гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог. Өдөр тутмын амьдралаас үүдсэн есөн шидийн асуудал
дунд залхаж, элдэв асуудлаас болж хүн төөрөлддөг. Тиймээс өөрийн гэсэн үзэл
бодолтой болж, орчин тойрныхоо нөлөөнд автсан байдлаасаа салж өөрийгөө жолоодон
явахад ном танд тус болно.
Өнөөдөр манай гариг хавтгай болж байна.Энэ нь дэлхий өнөөх бөмбөрцөг төстэй хэлбэрээ алдсан биш. Түүн дээр амьдарч буй хүн төрөлхтөн өрсөлдөөний тэнцүүхэн хавтгай ертөнцөд амьдарч байна.Өөрөөр хэлбэл Монгол морин дэл дээр өссөн залуу маань Америкийн Харвардын их сургуулийн номын санд “бойжсон” залуутай өрсөлдөх боломжтой болоод байна. Гэхдээ оюунаараа л барилдана. Иймд надад нэг санал байна. Залуусаа 7 хоногт 1 нэг ном жилдээ 52+ ном уншицгаая.
No comments:
Post a Comment